2023 ОНЫ 03 САРЫН 28, МЯГМАР ГАРИГ
Баянхонгор Архангай Өвөрхангай Өмнөговь Говь Алтай Ховд Баян Өлгий Увс Завхан Хөвсгөл Булган Орхон Дархан Уул Сэлэнгэ Хэнтий Говьсүмбэр Сүхбаатар Дорнод Дорноговь Дундговь Төв Улаанбаатар

Видео мэдээ

Өсвөр үе, залуучуудыг цахим донтолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр МҮОНРТ-ийн "Нээлттэй хором" нэвтрүүлэгт Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ оролцон ярилцлаа.
2023/03/02
2023/02/01
#Тоонот21x21 төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хүүхдийн тусламжийн 108 утсыг орон даяар таниулах, сурталчилах зорилготой #НэгдүгээртХүүхэд бүжгийн чаллэнжийг Өвөрхангай аймгаас эхлүүлж байна. 🤗
Хүүхэд бүр бидэнтэй нэгдээрэй… Бүжгээ сураад сошиалд оруулахдаа. #НэгдүгээртХүүхэд #DanceChanceChallenge #Тоонот21х21 #ХүүхдийнУтас108 гэсэн 4-н үгийг заавал бичиж оруулаарай. Хүүхэд бүхэн аз жаргалтай байх болтугай. 🙆🏻‍♂️🙆🏻‍♀️
2022/06/17
2022/06/07

Агентлагын мэдээ

2023/03/26
2023/03/19
2023/03/19
2023/03/19
2023/03/08
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилгоор #АНЗААР арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2023/03/07

Харъяа байгууллагуудын мэдээ

2023/03/28
2023/03/28
📌"ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ, ХӨГЖИЛ ХАМГААЛАЛД ЭЦЭГ ЭХ БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран " Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжил хамгаалалд эцэг эх болон төрийн байгууллагуудын үүрэг оролцоо" зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор хотод зохион байгууллаа.   
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхсайхан үг хэлж зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.👏👏👏
Зөвлөгөөнд оролцогчдод 
🫰Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, хүүхдийн эрхийн ахлах улсын байцаагч Н.Мэндбаяр-Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр баримталж буй төрийн бодлого, Баянхонгор аймгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал сэдвээр
🫰Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг-Боловсролын бодлого зорилт, анхааарах зарим асуудлууд сэдвээр
🫰Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш Доктор. дэд проф Б.Оюун-Эрдэнэ- Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны арга зүй, Бүлгийн сэтгэл зүй ба багаар ажиллах чадвар сэдвээр 
🫰Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш Доктор. Дэд проф. Ө. Байгаль- Эцэг, эх ба өсвөр насны хүүхдийн харилцааны тулгамдсан асуудал, хүүхдийн дутуу дулимагийн мэдрэмж, шалтгаан, түүнд эцэг, эхийн зүгээс зөвлөн туслах нь сэдвээр тус тус илтгэл тавьлаа. 
Зөвлөгөөнд сум бүрийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Сургуулийн захирал, Эрүүл мэндийн төвийн дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, аймгийн төвийн албан байгууллагуудын “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга нар нийт 233 хүн оролцсон бөгөөд хүүхдийн эрх, хамгаалал, хууль эрх зүйн шинэчлэл, эцэг эхийн  зөвлөлийн ажиллах арга зүйн талаар шинэлэг мэдээллийг олж авснаараа онцлог юм. 🫶👏👏                                    👉Хүүхэд бүр хайрлагдах гэж ирдэг😍
2023/03/27
2023/03/27
2023/03/27
Хүүхэд өсвөр үеийнхний оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нээн хөгжүүлж, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Рубик шоо" сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 сарын 24-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газар, Magic Cube клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 👏👏👏
 Тэмцээн нийт 92 хүүхэд 
1. 3*3*3 рубик шооны төрөл / 10 хүртэлх нас /
2. 3*3*3 рубик шооны төрөл / 11-18 хүртэлх нас / 
3. 2*2*2 рубик шооны төрөл / 10 хүртэлх нас / 
4. 2*2*2 рубик шооны төрөл / 11-18 хүртэлх нас / төрлөөр  оролцож, 12 хүүхэд шагналт байранд шалгарч өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдлаа. 
ТЭМЦЭЭНД НИЙТ ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЬЕ 👏👏👏
2023/03/24

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 217
ЭНЭ 7 ХОНОГ 599
ЭНЭ САР 10530
НИЙТ 65398

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, VIII хороо Бага тойруу 44А Төрийн өмчийн XI байр

Холбоо барих:
Утас: +976-51262363
Цахим шуудан: info@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2023 он.