Share Twitt Share

ЗӨВЛӨГӨӨ: Гэртээ байхдаа болон гаднаас орохдоо анхаарах зүйлс

Иргэн та зайлгүй шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол гэртээ орж ирэхдээ дараах зөвлөгөөг дагахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

ГЭРТЭЭ ОРОХ ҮЕД

  • Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
  • Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
  • Гараа савандаж угааж, халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

ГЭРТЭЭ БАЙХ ҮЕД

  • Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
  • Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
  • Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
  • Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
  • Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам