Share Twitt Share

КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгах ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж, батлагдсан төлөвлөгөөний дагуу 421 дүгээр нээлттэй хорих ангид компьютерийн сургалтыг зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлж, 1086 цахим ном, 28 сургамжит өгүүллэг, 30 богино хэмжээний сургамжит видео, 60 минутын подкаст бүхий мэдээллийг багтаасан 10 ширхэг иж бүрэн компьютер  хүлээлгэн өглөө.

Түүнчлэн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газраас хорих ял эдлэж байгаа болон суллагдсан өсвөр залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид цогц сургалтыг зохион байгуулж Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан нийгэмшүүлэх, ажлын байранд холбон зуучлах ажлыг зохион байгуулж байна.