Share Twitt Share

“КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭГ АРГА ЗҮЙ БА ХАМГААЛАХ АЛХМУУД” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт судалгаа мэдээллийн төвөөс НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Кейс менежментийн нийтлэг арга зүй ба хамгаалах алхмууд” сэдэвт 2 өдрийн сургалтыг аравдугаар сарын 01-02 ны өдрүүдэд Монгол-Японы төвд зохион байгууллаа.

Тус сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун болон Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн Гэр бүл, хүүхэд хамгааллын 30 гаруй мэргэжилтэн албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун  “Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, ялангуяа, хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, чадавхжуулахад анхаарч энэ сургалтыг зохион байгуулсныг онцлож” сургалтад амжилт хүслээ.    

Сургалтаар Мэргэжилтнүүдэд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, кейстэй ажиллах арга зүйн зөвлөмжийг бие даан өгөх чадамж олгох, ажлын байранд  чадваржуулах мэдээллийг олгосон ба сургалтыг Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн ахлах багш М.Нямдорж, МУБИС, Нийгмийн ажил аргазүйн тэнхимийн  ахлах  багш Х.Өлзийтунгалаг, Социологи нийгмийн ажлын  тэнхимийн багш А.Батхишиг (PhD) багш нартай хамтран зохион байгууллаа.