Share Twitt Share

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” сургалт нөлөөллийн ажил зохион байгууллаа

КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол улсад 5 жилийн (2017-2021) хугацаатай хэрэгжиж буй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн “Зорилт 3”-ын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” үйл ажиллагааг ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв Хүүхдийн Хөгжил, Оролцооны Үндэсний Сүлжээ ТББ –тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааны эхний шатанд өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” сургалтын модуль хөтөлбөр, гарын авлага, цахим хичээл боловсруулж сургалтын хэрэглэгдэхүүний багц, сургалтад хэрэглэгдэх видео болон анимэйшн, постер зэргийг бэлтгэн төслийн зорилтот аймгууд болох Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад түгээгээд байсан бөгөөд  2020 оны 09 13-24-ны өдрүүдэд эдгээр 3 аймгийн 15 сургуулийн 35 багшийг “Уур амьсгал ба хүүхдийн эрх” хичээлийн сургагч багшаар, 162 хүүхдийг чиглүүлэгчээр бэлтгэж, сургууль бүрд эко клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлж сургалт нөлөөллийн ажлуудыг хийлээ.

Мөн орон нутаг, сургуулийн удирдлагууд, хүүхдүүдтэй уулзалт хэлэлцүүлэгүүд зохион байгуулж цаашдын үйл аижллагаанд санал авч ажиллалаа.