Share Twitt Share

Залуучуудын сайн дурын ажлыг дэмжинх чиглэлээрх хамтын ажиллагааны уулзалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2019 оны 03 сарын 28-ны өдөр “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг  баталсан.

Тус ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл хуваалцах, сайн дурын ажлын талаарх ойлголтыг  нэгтгэх уулзалтыг НҮБ-ийн байранд зохион байгууллаа. 

Тус уулзалтад ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ, Дэлхийн Зөн Монгол ОУБ зэрэг төрийн болон төрийн бус 20 гариу байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтаар сайн дурын ажлын болон хүмүүнлэгийн ажилд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөл үзүүлэх, цаашид сайн дурын ажилтан бэлтгэх талаар олон улсын жишгээр суралцаж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагуудын байр суурийг нэгтгэх, уулзалтаас  гарсан бодит санал, шийдэл, зөвлөмжийг тус тусын эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох юм.

Мөн сайн дурын ажлын талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар нэгдсэн ойлголттой болгох, сайн дурын ажлыг дэмжихэд төр, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагууд тэдний оруулж буй хувь нэмэр, сайн туршлагыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд санал аван нэгтгэн танилцуулах зорилоготой юм.

Тус арга хэмжээг НҮБ  дэмжин, хамтран зохион байгууллаа.