Share Twitt Share

ГБХЗХГ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвүүдээр сургалт, уулзалтуудыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

Тус арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, тус газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Өлзийхутаг, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн  штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр болон албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  “Олон цэрэг дайчдыг хариуцаж ажилладаг Хуурай замын цэргийн командлал хэмээх том байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Зэвсэгт хүчин өнөөдөр залуучуудаар хүрээлүүлсэн том салбар. Залуучууд хаана их байна тэнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхдүүдийнх нь хүмүүжил төлөвшилт, хариуцлагатай эцэг, эх байх тухай сэдэв мөнхийн дагаж байдаг учраас энэ чиглэл рүү хамтран ажиллана. Бид бүхэн Зэвсэгт хүчин рүү чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөлөл, хөгжлийн асуудлыг нийслэл, дүүргүүд, аймаг орон нутаг дахь салбар байгууллагаараа дамжуулан цогцоор нь авч явна. Түүнчлэн эх оронч үзэл хүмүүжилтэй эдгээр цэргийнхнийг бидний ирээдүй болсон залуу үе, хүүхэд багачуудыг цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэхэд нь хамтран ажиллахаар боллоо. Хэрэв бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж чадвал төрийн цэргийн болон хүчний байгууллагуудтай яг энэ чиглэлээр хамтарч эхэлнэ. Өнөөдрийн байгуулж буй санамж бичиг цаашдаа олон ажлын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гээд цаашдаа үндэсний хэмжээний энэхүү арга хэмжээг төрийн бодлогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжээд явах бололцоотой гэж харж байна гэлээ.

Мөн Бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн бүрэлдэхүүний дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Бид бүхэн тэдгээр залуучуудыг зөвхөн цэргийн албаных нь талаас хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Гэхдээ цаашдаа хувь хүний суурь хүмүүжил талаас нь, залуу хүн талаас нь, сэтгэл зүйн төлөвшил талаас, нийгмийн талаас нь гээд цогц байдлаар харж ажиллах зайлшгүй шаардлага байна. Шаардлага байгаа учир мэргэжлийн байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүлж байна.  Бидний хамтын ажиллагааны гол зорилго нь албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх үүрэг, хариуцлагаас нь гадна нийгэмд зөв үлгэрлэл үзүүлсэн залуучууд байх, нийгмийн идэвхтэй гишүүн байх, сайн хань, сайн эцэг, эх байх талаас нь уулзалт, ярилцлагуудыг тасралтгүй зохион байгуулна” гэв.

Арга хэмжээний төгсгөлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших