Share Twitt Share

“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 03 дугаар сарын 27-ны А/152 дугаартай “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”  батлагдсан.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албаны дарга М.Энх-Амар  “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чиглэл хүргүүллээ.

Уг чиглэлд БСШУС-ын сайдын 2020 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/152 дугаар тушаалаар “Өдөр өнжүүлэх үйлчилгээ, эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ыг баталсан. Дээрх нийтлэг шаардлагын 1.3-т “Өдөр өнжүүлэх үйлчилгээнд Боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хүүхэд хамгааллын жишиг бодлого” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгон ажиллана”, 2.2-т “Шинээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд энэхүү нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд аймаг, дүүргийн Засаг даргын байгуулсан боловсрол, мэргэжлийн хяналт, онцгой байдал, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг урьдчилсан хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана”, 2.3-т “Ажлын хэсгийн дүгнэлтийг аймаг, нийслэлийн дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөр хэлэлцэн өдөр өнжүүлэх үйлчилгээ зохион байгуулахыг дэмжих эсэх талаар шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.

Иймд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт дараах чиглэлийг хүргүүлж байна. 

  • Аймаг, нийслэл, дүүргийн боловсрол, мэргэжлийн хяналт, онцгой байдал, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулж, үүрэг чиглэл өгч ажиллуулах
  • Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэх орчинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах
  • Аймаг, нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа өдөр өнжүүлэх төвүүдийн судалгааг нэгтгэн гаргаж тогтмол шинэчилж байх
  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах асуудлаар чиг үүргийн байгууллагуудад зөвлөмж чиглэл өгч, үр дүнг Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албанд улирал бүр тайлагнаж ажиллахыг чиглэл болгож байна гэжээ.

Түүнчлэн Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь:

            Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.20. дахь хэсэгт зааснаарСургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульд заасан байдаг юм.

 

 

  

  

 

 

  

  

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших