Share Twitt Share

Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага,  JCI Mongolia байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан, “JCI Mongolia”-гийн Дэд ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн,  “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын мэргэжилтэн Г.Ганчимэг нар оролцсон.   

Энэхүү аян нь хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээрх иргэдийн ойлголт, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт  хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.  

Тус аяныг нээж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар үг хэлсэн. Тэрбээр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсаны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас эрүүлд мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Манай агентлагийн хувьд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллага болон хамтарсан багуудтай хамтран хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийг эрт илрүүлэх, хаалттай хаалганы цаана хохирч байгаа  хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласаар байнаҮүний үр дүнд өнөөдрийг 2016 онтой харьцуулахад хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мөн иргэд олон нийтийн зүгээс энэ талаар холбогдох албаныханд мэдээллэх нь тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтэс, сум, хорооны хамтарсан багт шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлт 2016 онд  43 хувь 2017 онд 53.6 хувь, 2018 онд 73.1 хувь, 2019 онд 78.3 хувь, 2020 оны хагас жилд 81хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш юм.  

Мөн манай агентлаг 2018 оноос Монгол гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон талын судалгаа, шинжилгээ хийж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн бид  “Оролцсон хүүхэд хөгжинө, хөгжсөн хүүхэд хамгаалагдана” гэсэн концепцыг баримталж, бага насны хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт гэж хардаг бөгөөд үүнд нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийт, төрийн бус байгууллагууд, иргэдэд хандан хэлэхэд та бүхэн “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын асуудалд онцгой анхаарал болгоомжтой хандаж, хохирогчдын ялангуяа ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН тухай мэдээ, мэдээлэл, нийтлэлдээ холбогдох хуулийн хүрээнд хариуцлагатай хандахыг Уриалж байна” гэсэн юм.

Мөн ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан “Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихсэж байна. Энэ гэмт хэрэг нь ахуйн хүрээнд хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа энэ зүйлийг бууруулах, гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү нөлөөллийн аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, JCI Mongolia байгууллагуудтай хамтран  зохион байгуулж байгаа юм”  гэв.

Түүнчлэн энэ үеэр ЦЕГ-ынхан сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарсан. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран ажиллах, хүргэж буй мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна гэсэн юм.

Үүний дараа  “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэй Ж.Азжаргал, “Хэвлэл мэдээллийн байгуулагын мэдээлэл иргэдэд хүрэхэд сэтгэл зүйд хээрхэн нөлөөлдөг, эерэг, сөрөг үр дагавар” сэдвээр Шинэ эхлэл төвийн тэргүүн, клиник сэтгэл засалч Т.Хонгорзул, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо, үүрэг хариуцлага” сэдвээр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан нар илтгэл тавьж,  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.  

Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нэг сарын турш үргэлжлэх юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших