Share Twitt Share

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛПХАР “MNB ГЭР БҮЛ”-ИЙН СУВАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “MNB ГЭР БҮЛ”-ийн сувагтай Хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал “MNB Гэр бүл” телевизийн шинэ суваг нээн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, өв соёл, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллийг дагнасан нэг сувгаар үзэгчдэд өгөх томоохон төслийг хамтран эхлүүлсэн юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар өнөөдөр харьяа агентлагуудын удирдлагууд болон “MNB Гэр бүл”-ийн сувгийн удирдлагуудтай уулзаж, санамж бичгийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар чиглэл өглөө.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, ХХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, НДЕГ-ын дарга Д.Зоригт, ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг МҮОНРТ-ийн  дэд захирал Г.Гэрэл, “MNB-гэр бүл”-ийн сувгийн захирал Н.Байгаль болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар “Хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой, тусгай сувагтай болох санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө өнгөрсөн хугацаанд чамгүй олон асуудлыг шийдэж,  амжилттай ажилласанд талархалтай байна. Төр засгийн шийдвэрийг олон нийтэд хүргэх, зөв таниулах, сурталчлах, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх,чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэй, эрэгтэй хүмүүст ер нь гэр бүлийн бүхий л гишүүдэд хандсан нэвтрүүлэг контентийг бэлтгэн үндэсний хэмжээнд хүргэх боломжийг дэмжиж хамтран ажиллах, шаардлага Засгийн газарт бий” гээд салбарын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой олон нийтийн зүгээс байнга асуудаг асуултууд, тэдэнд хэрэгцээтэй хууль эрх зүйн болон бусад мэдээ мэдээллээр хангаж, тус сувгийг дэмжиж, хамтран ажиллахыг агентлагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

“MNB Гэр бүл”-ийн суваг МҮОНРТ-ийн 5 дахь суваг ба төслийн хүрээнд ямар нэвтрүүлэг, кино, контент хийх бодлогоо боловсруулах, нэвтрүүлгийн сүлжээг гаргах зэрэг ажлыг урдчилсан байдлаар хийж нийт 32 нэвтрүүлэг бэлтгэснээс 22 нэвтрүүлгийг цоо шинээр бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших