Share Twitt Share

“Салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэх нь” анхан шатны чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус газрын дэргэдэх Сургалт судалгаа мэдээллийн төв, Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран  “Салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэх нь” анхан шатны чиглүүлэх сургалтыг 2020 оны наймдугаар сарын 20-21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

 

 

 Сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болон харьяа байгууллагуудад шинээр томилогдсон ажилтан, албан хаагчид хамрагдсан юм.

 

 

 Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн ахлах референт  Б.Оюуннасан,  Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б. Цэндсүрэн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд явуулсан.

Сургалтаар салбарын үндсэн ойлголт, эрх зүйн баримт бичгүүд, дүрэм журмууд, Хяналт шинжилгээ үнэлгээ,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хэрэг хөтлөлт, програм хангамжийн хэрэглээг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллах арга зүйн зөвлөмжийг олгосон юм.