Share Twitt Share

“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гар утасны аппликэйшн, анимэйшн бүтээл хийж цахим хуудаст байршуулан хүргэсэн байна.

Энэхүү апплекэйшныг Android болон ios систем дээр үнэ төлбөргүй татаж авч ашиглах боломжтой төдийгүй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг авах бүрэн боломжтой юм. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс хүүхдүүдэд зориулсан  сонирхолтой гурван төрлийн анимейшн бүтээл  гаргаж олон нийтэд түгээснээс 550,000 гаруй хүнд хүрч, гар утасны аппликейшныг  5000 удаагийн давтамжтайгаар татан авчээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ жилийн “Охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан  10 дугаар сарын 11-ний өдөр дээрх хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Охидын эрхийн өдөрлөг” зохион байгуулах, хөтөлбөрийг казах хэлээр орчуулан, тус аймгаас сургагч багш бэлтгэх, хүүхэд өсвөр үеийнхэнд сургалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших