Share Twitt Share

Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа

Бүгд Найрамдах Энэтхэг улсад шашны чиглэлээр суралцаж буй хүүхүүд дэлхий дахинд гарсан “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 206 дугаар тогтоолыг батлаж, 179 хүүхэд, багш нар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.

Хүүхдүүд ирсэн даруйдаа 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад 14 хоног энгийн горимтой тусгаарлалтад лам багшийн хамт Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амарч байсан юм. Тэгвэл 14 хоногийн тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусч 179 ламхай өнөөдөр гэртээ харьлаа.

Тэднийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, Олон улсын “Найрамдал” цогцолборын захирал Ш.Одончимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын зөвлөх С.Энхтуяа нар үдэж өгсөн.

Ламхай хүүхдүүд 14 хоногийн тусгаарлалтад байхдаа “Хамтдаа оролцож, хамтдаа хөгжицгөөе” уриан дор тусгайлан боловсруулсан хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд, үндэсний соёл, ёс заншлаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мөн нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг авсан юм.

Түүнчлэн хүүхдүүдийг “Найрамдал” зусланд амарч байх хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж, хүүхэд бүрт сэтгэл зүйн оношлогоо хийж, зөвлөгөө өгөх, хүүхдийн мэдрэмжийн болон боловсрол, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтсээр дамжуулан хүүхдүүдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээг хийсэн. Цаашдаа хүүхэд бүрт хийсэн үнэлгээний үр дүн, дүгнэлтэд үндэслэн кейс менежментийн төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгийг ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амар энэ үеэр онцолж байлаа.

Тусгаарлалтад байсан нийт хүүхдийн 70 орчим хувь нь Завхан, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд юм. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн харьяатай 40 хүүхдийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хариуцан хүлээн авч эцэг эх асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.

 БНЭУ-д шавилан суралцаж байсан 179 хүүхдийг эх орондоо ирэхэд, мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах үеийн зардлыг шийдэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших