Share Twitt Share

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА

Улсын онцгой комиссоос коронавируст “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын зуслангуудын холбоо болон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагаас 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хүүхдийн зуслан ажиллуулах тухай шийдвэрийг гаргаж, зөвшөөрөл олгох хүсэлтийг удаа дараа тавьсан юм.

Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч, тус байгууллага нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, “Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан.

Тэгвэл 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин  ажлын хэсгийн байгуулсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталлаа. Ингэснээр хүүхдийн зуслангууд  “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН  ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ыг мөрдөж, үйл ажиллагаагаа эхлэхээр боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших