Share Twitt Share

ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиун Өвөрхангай , Баянхонгор, Ховд аймагт ажиллаж байна

-Ингэхдээ орон нутагт эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, гэр бүлд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх юм-

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус КОВИД-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна.

Тэгвэл энэ онцгой цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амарын А/131 тоот тушаал гарч, зарим аймаг суманд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, тэдний гэр бүлийн нөхцөл байдалтай танилцах, хяналт тавих, шаардлагатай тохиолдолд тусламж дэмжлэг үзүүлж ажиллах удирдамжийг тавдугаар сарын 22-ны өдөр баталсан. Тэгвэл энэхүү удирдамжийн хэрэгжилтийг хангахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 25-наас эхлэн орон нутагт ажиллаж эхэллээ. Ингэхдээ Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан болон аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн мөн бусад гишүүдтэй уулзаж, санал, зөвлөмж, чиглэл өгөхийн зэрэгцээ орон нутагт нөхцөл байдал ямар байгаатай биечлэн танилцаж буй юм. Мөн энэ үеэр орон нутгийн хамтарсан багийн гишүүдтэй цахимаар хуралдаж тодорхой үүрэг даалгавар өгч, хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлсээр байна.   

 

 

 Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиунаас зарим мэдээллийг тодруулсан. Тэрбээр, “Өнгөрсөн жил бид хамтдаа хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажилласан. 2020 оны эхээр аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт хүргүүлсэн санал зөвлөмж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өгсөн үүрэг чиглэлийн биелэлттэй танилцаж, зарим сумын удирдлага, ажилтнуудтай цахим хурал зохион байгуулж, зарим сумдад газар дээр нь ажиллаж байна. Үндэсний хэмжээнд олон асуудалд дэвшил гарч буй хэдий ч нийгэм, эдийн засгийн байдал, бусад шалтгааны улмаас хүүхэд, гэр бүл, залуучуудтай холбоотой зарим үзүүлэлт хангалттай хэмжээнд сайжрахгүй, анхан, дунд шатанд төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт хангалттай шийдвэрлэж чадахгүй байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах төсвийн хөрөнгө, зардлыг оновчтой төлөвлөж, сум, багийн Засаг дарга, холбогдох чиг үүргийн байгууллага, албан тушаалтны  ажилд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

Хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах чигэлэлээр орон нутгийн удирдлагуудтай санал солилцлоо.

 Мөн аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн хүүхдийн халамж, асрамжийн төвд амьдарч байгаа орон нутгийн харьяалалтай хүүхдийн нөхцөл байдалд хагас жил тутамд үнэлгээ хийж, их дээд сургуулийн сургалтын төлбөрийг жил бүрийн төсөвтөө суулгаж, дэмжлэг үзүүлэх, харьяалалын дагуу амьдрах орон байр, газар олголтын асуудлыг шийдвэрлэх, орон сууцны зээлд хамруулах, ажлын байраар хангах ажлыг тусган хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж, зөвлөмж өглөө.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан зарим сургамжийн хор холбогдол, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зөвлөгөө мэдээллийг олон нийтэд түгээх зэрэг ажилд хороо, сум, баг бүр дээр сайн дурын ажилтнуудыг татан оролцуулж, Хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгааг орон нутгийн удирдлага, ажилтнууд  ярьж байна.

Байгууллага, аж ахуй нэгжид эцэг эхийн зөвлөл байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын талаар  ажиллах санаачилгыг өрнүүлж, гэр бүл, хүүхдэд зориулсан үйлчилгээний нэр төрлийг шинээр бий болгосон, өргөжүүлсэн, хүүхэд хамгааллын бодлогыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн, ээжүүд, нялх бага насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх тусгай өрөө тохижуулах талаар  бодитой үр дүн гаргасан байгууллага, хамт олныг урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг орон нутагт эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдний зан үйл, хандлагат эерэгээр нөлөөлөх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, төрийн бодлого хөтөлбөрийн үр дүнг хөрсөн дээр буулгаж ажиллахад  анхаарч ажиллах шаардлагатай байна. Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн хөгжлийн үндсэн нэгж болсон гэр бүлийн амьдралд эцэг эх үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах соёл, зан заншил нь монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл мөн боловч, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх, хүүхдээ үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харьцах, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байна.

Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа зэрэг нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэх боломжоор хангах нь зүйтэй байна” гэсэн  юм.

Мөн уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эцэг эхчүүдэд хандан гаргасан зөвлөмжийг танилцуулсан байна. Тодруулбал,   

  •  Хүүхдийн чөлөөт цаг, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал  хандуулах.
  • Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, чанарт байнга анхаарч, хүүхдийнхээ нас сэтгэхүйн байдалд тохируулан мэдээлэл, зөвлөгөө өгөх.
  • Өөрийгөө болон бусдыг гэмтээх тоглоомоор (үрлэн сумтай буу, чавх.. г.м) хүүхдийг тоглуулахгүй байх.
  • Ус буцалгагч, халуун индүү, будаа агшаагч, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос зэргийг  хүүхдийн гар, хөлнөөс хол байлгах.
  • Бетон, том савтай усыг хүүхэд авч чадахааргүй таглаатай байлгах.
  • Эм, ариутгалын бодис, хүүхэд хордож болзошгүй барааг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах
  • Тагт, цонхны бэхэлгээг заавал хийж, бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй гэдгийг тогтмол хэлж сануулах.
  • Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байх, гал түймэрт өртөх, тог цахилгааны аюулын талаар ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах.
  • Бага насны хүүхдийг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүнээр харуулахаас зайлсхийх.
  • Гэр, хашааны хаалгыг түгжиж байх, танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулж ойлгуулах.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших
КОВИД-19: Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье!2020-06-11 11:34Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ААС ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА2020-06-09 12:55Дэлгэрэнгүй унших
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ2020-06-08 12:38Дэлгэрэнгүй унших
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших