Share Twitt Share

ГБХЗХГ-ын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар өнөөдөр “Онцгой нөхцөл байдлын энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх” гэрээг үзэглэлээ.

 

Дэлхий нийтээр цар тахал гарсан энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох хуулийн хүрээнд чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, хүүхэд өсвөр үеийнхэнд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран "Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх гэрээг үзэглэж энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалтыг эхлүүллээ.

 Энэхүү сургалтад дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч, Хүүхдийн тусламжийн 108 утасны сэтгэл зүйч, гэрээт байгууллагын сэтгэлзүйчид хамрагдаж байгаа бөгөөд коронавируст “COVID-19” халдварын цар тахалын энэ үед чатбокс үйлчилгээг ашиглан хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлахад сэтгэл зүйч нарыг бэлтгэх тэдний ур чадварыг дээшлүүлж буй гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм. 

Түүнчлэн Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахалаас урьдчилан сэргийлэх талаар олон арга хэмжээ авч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас л гэхэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.2.1 дэх заалт мөн Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”, “Ковид-19 цар тахалын халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажилласаар байгаа юм. Гэвч цар тахалын энэ үед дэлхийн олон орны эдийн засагт ачаалал үүсч, улмаар амжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүндээр тусахын зэрэгцээ түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтын тоо эрс нэмэгдэж, хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Манай улсын хувьд мөн л гэр бүл салалтын тоо нэмэгдэж түүнийг дагаад хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүүхэд хамгааллын 4456 дуудлага ирсэнээс хүүхдийн эрх зөрчигдөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байна гэсэн 1326 дуудлага бүртгэгджээ. Мэргэжлийн байгууллагынхан дээрх 1326 дуудлагад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших
КОВИД-19: Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье!2020-06-11 11:34Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ААС ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА2020-06-09 12:55Дэлгэрэнгүй унших
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ2020-06-08 12:38Дэлгэрэнгүй унших
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших