Share Twitt Share

ГБХЗХГ-аас IDLO олон улсын байгууллагатай хамтран ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ хэрэгжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1991 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан. Монгол Улсад энэ өдрийг 2000 оноос хойш тэмдэглэх болсон бөгөөд гэр бүлийг нэмэгдүүлэх зорилгоор анх тэмдэглэх санал санаачилга гаргасан юм.

Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) –аас “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлын хүрээнд Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” аяныг тавдугаар сарын 15 зургаадугаар сарын 1-ний хооронд хамтран хэрэгжүүлж байна. Тус аян нь гэр бүлийн эерэг харилцаа, гэр бүл дэх жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих болон гэр бүлийн зөрчил маргааныг эерэгээр шийдвэрлэх талаар зөвлөмж мэдээллийг олон нийтэд хүргэх юм.

2020 оны гэр бүлийн өдрөөр Копенгагны тунхаглал болон Бээжингийн тунхаглалын 25 жилийн ойн өдрүүд тохиолдож байгаа ч нийгмийн эрүүл мэндэд тулгарсан хамгийн хүнд хэцүү үеүдтэй давхцаж байна. Ковид-19 цар тахлын энэ үеэр эмзэг гэр бүлүүд буюу орлого буурсан, орон байрны дэмжлэг шаардлагатай байгаа, бага насны хүүхэдтэй өндөр настантай, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлүүдэд өмнөхөөс илүү дэмжлэг үзүүлэх, хямралыг хор хохирол багатай даван туулахад хөрөнгө оруулалт хийхэд анхаарч ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын үед нийгмийн стресс нэмэгдэх үед хүүхэд, эмэгтэйчүүдийн  эсрэг хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна. Дэлхий даяар эмэгтэйчүүд албан бус үүрэг буюу гэр бүлдээ анхаарал хандуулах, хичээл нь амарсан хүүхдүүдээ асрах зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед өрхийн тэргүүнд харьцангуй их ачаалал нэмэгддэг бөгөөд гэр бүлийн тэнцвэрт байдал, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч ажиллана. Дэлхий нийт COVID-19 хямралд хариу арга хэмжээ авах гэж тэмцэж байгаа энэ үед эдийн засаг, нийгэм үйл ажиллагаа нь бүгдэд илүү тэгш эрх, тэгш байдлыг бий болгох, өөрчлөх бодит боломж байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших