Share Twitt Share

100 гаруй сайн дурын ажилтанд Цахим сургалт зохион байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ сарын 12-ноос 13-ны хооронд Сайн дурын ажилтнуудын цахим сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа.

ХНХ-ын сайдын 2019 онд батлагдсан А/130 журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд анх удаа зохион байгуулсан дээрх сургалтад Багахангай, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргээс гадна Сайн дурын ажилтны үндэсний сүлжээний төв мөн Сэлэнгэ, Архангай, Баян-Өлгий, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс,  Хөвгөл гээд 8 аймаг, 5 дүүргийн  нийт 117 залуус хамрагдаж,  сайн дурын ажилтнаар бэлтгэгдэн батламж гардаж авсан.  

Сургалтын зорилго нь сайн дурын үйл ажиллагааны онцлог, сайн дурын ажлыг хэрхэн зохион байгуулах үе шат мөн сайн дурын ажилтны ёс зүй болон тэднийг бэлтгэн мэргэшүүлэхэд чиглэсэн юм.

Цахим сургалтыг ГБХЗХГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон МУБИС-ийн багш, мэргэжлтнүүд заалаа.