Share Twitt Share

Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдсан бөгөөд нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн судалгаа гарсан.

Иймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүрэгт, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн амьдарч буй орчин, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Тухайлбал, өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг, “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал нар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Б-гийн хөгжлийн бэрхшээлтэй бяцхан охинд тэргэнцэр гардуулж өглөө. Б нь дөрвөн хүүхдийн ээж бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдүүдээ асардаг байсан юм. Эрсдэлт нөхцөлд амьдарч буй энэ айлыг өнгөрсөн гуравдугаар сард улс даяар зохион байгуулсан Түргэвчилсэн үнэлгээний үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааралдаа авч улмаар тусламж дэмжлэг үзүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр “Ээлтэй ертөнц” ТББ-ын дэмжлэгээр бяцхан охин тэргэнцэртэй боллоо. Улмаар дөрвөн хүүхдээ асран гэртээ суудаг байсан Б г "Ээлтэй ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай холбон зуучилснаар тус байгууллагад тогоочоор ажиллах боломжтой болсон төдийгүй хүүхүүдээ асран ажил орлогогүй байсан ээж хамт олонтой болж буй юм.

Ташрамд мэдээлэхэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд Түргэвчилсэн үнэлгээ хийх үеэр эрсдэлтэй гэж гарсан айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсаар байгаа бөгөөд цаашид тусламж үзүүлсэн айл өрхийн мэдээллийг нэгтгэж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах юм.    

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших