Share Twitt Share

21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцохоор 21 аймаг, 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн албан хаагчидтай өнөөдөр цахим уулзалт зохион байгууллаа.
Цахим уулзалтын үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцсоноос гадна дэлхий нийтээр Ковид-19 вирусийн тархалтын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоож, их, дээд сургууль, коллеж түр завсарласан, хөдөлмөр эрхлэгч залуучуудыг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд гэрээр ажиллуулахыг дэмжиж буй энэ үед залуучуудын хорио цээрийн дэглэмийн үеийн цаг хугацааг сахилга баттай, хариуцлагатай, үр дүнтэй, бүтээлч байдлаар өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцсан.

Цахим уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, Хэрэг эрхлэхийн дарга Ж.Баатар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Чинзориг нар оролцож байна.
Цахим уулзалтыг зохион байгуулснаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, журмын хэрэгжилтийг хангах, хорио цээрийн дэглэмийн үед олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа үр дүнтэй бодитой болгох залуучуудын идэвх, санаачлагыг нэмэхээс гадна шийдвэр гаргах түвшинд залуучуудын санал санаачилга ямар байх талаар холбогдох байгуулагуудад уламжлах юм байна.

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших