Share Twitt Share

“Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” онлайн тоглолт болно

Коронавирус буюу COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа.

Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс даяар “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аяныг өрнүүлж, халдварт өвчний үед ажиллах сайн дурын ажилтнуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт бэлтгэхээс гадна Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлах аяныг зохион байгуулж буй.

Тэгвэл “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” аянд “Нар сар” студийн дэргэдэх “DRUM STICK” хамтлагийн залуус нэгдэж, ТВ-5 телевизээр амьд хөгжмийн тоглолт зохион байгуулахаар боллоо.

Тоглолт энэ сарын 18-ны 16.00-18:00 цагт ТВ5 телевизийн “Студи-400”-гаас  орон даяар цацагдах бөгөөд тоглолтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онцгой цаг үед Монгол Улсын нийт гэр бүл, хүүхэд, залуус руу хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй талаар зарим мэдээллийг өгнө. Мөн энэхүү МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үндэсний зохицуулагч С.Намсрайжав, жүжигчин Э.Ууганбаяр нар гамшиг онцгой байдлын үед сайн дурын ажилтан залуусын талаар мэдээлэл өгөх бол Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд, холбогдох бусад албаныхан ч залуус руу чиглэсэн ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгнө.

Ташрамд мэдээлэхэд энэхүү тоглолтын санаачлагчаар “Нар сар” студи, хамтран зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дэмжигч байгууллагаар “Даадаа групп” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ-5 телевиз тус тус оролцож байгаа юм.  

 “Нар сар” студийн дэргэдэх Drum stick хамтлагийн “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” тоглолтын уриалга

  • Коронавирустэй тэмцэхэд залуу хүн, байгууллага бүр нэг санаачилга гаргая!
  • Гадуур сэлгүүцэхгүй, бөөнөөр цуглахгүй, гэртээ байя!
  • Хүүхдүүддээ, дүү нартаа өдөр бүр үлгэр ярьж өгье!
  • Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулж буй онлайн сургалтад /гитар, морин хуур, бүжиг, программ/ идэвхтэй хамрагдъя!
  • Залуучуудын хөгжлийн төвд маск хандивлъя!
  • Хөгжилтэй тик ток чэлэнж эхлүүлье!
  • Дэлгүүр, банк бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, төлбөрийн картаар үйлчлүүлье!
  • Дэлгүүр, банк бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ зай барья!
  • Коронавирустэй холбоотой батлагдаагүй, эх үүсвэр тодорхойгүй мэдээлэл тараахгүй байя!
  • Гараа угааж, маскаа зүүе!
  • Дархлаагаа дэмжин зөв хооллоё!
  • Аж ахуй нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахин, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарал хандуулна уу!
  • Ахуйн архидалтыг таслан зогсооё!
  • Хөршийн холбоо, СӨХ-ийн зүгээс тавих хараа хяналтыг сайжруулъя!

Бидний уриалгыг дэмжих байвал яг одоо ГБХЗХГ-ын фэйсбүүк хуудас дахь “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” фрэймээр өөрийн фэйсбүүкийн хүрээгээ сольцгооё!

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших