Share Twitt Share

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүллээ

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Түүний дотор бүх шатны сургууль цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй  эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдэж байна.

ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна.  Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгджээ.  

Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар бүх аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ, хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүллээ.

Чиглэлд: нийгэмд үүсээд буй дээрх нөхцөл байдалтай уялдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутагт дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд, ахмад настан үл хайхрагдсан тохиолдол, ахуйн хүрээний архидалтын талаарх мэдээ мэдээллийг иргэд, аж ахуй нэгж, заавал мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдаас авч бүртгэх, гэр бүлд түшиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх шуурхай баг ажиллуулах
  2. Орон нутгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тухай бүр авч, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллах
  3. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний бэлэн, шуурхай байдлыг хангаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлагыг хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
  4. Архины хэрэглээнээс татгалзах тухай олон нийтийн санал санаачлагыг өрнүүлэх гэжээ.

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших