Share Twitt Share

“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар гуравдугаар сарын 31-ний өдөр “Мобиком” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийхэд хэрхэн хамтран ажиллах, утасны дата боловсруулалтыг автоматжуулах, дуудлага хүлээн авахаас гадна мэссэж, чат зэрэг мэдээлэл хүлээн авах суваг, платформын төрлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
“Мобиком Корпарци” нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн тусламжийн утас108” төслийг санаачлан хэрэгжүүлж техник программ хангамжийн суурилуулалт, ашиглалтын зардлыг хариуцан ажиллахаас гадна бусад үйл ажиллагаа сурталчилгааны чиглэлээр хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн билээ.
Ташрамд мэдээлэхэд, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг 2014 оны зургаадугаар сарын 01-нд “Мобиком” ХХК болон “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын төслөөр эхлүүлсэн. Улмаар “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяанд шилжүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн ажиллуулж эхэлсэн юм.

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших