Залуучуудын хөгжлийн газар

ХУУЛЬ ТОГТООМЖ

Залуучуудад чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хүртээмжтэй, бодитой болгох зорилгоор "Залуучуудын хөгжлийн тухай хууль”-ийг харьяа яамтай хамтран боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна. Өмнө нь залуучуудын тусгайлсан бие даасан хууль байсангүй. Тиймээс дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд, судлаачид, залуучуудын дунд үе шаттай уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна. Хууль батлагдсанаар залуучуудын өмнө тулгамддаг бүхий л асуудал салбар дунд орхигдохгүй, залуучуудын хөгжил, хамгаалал, оролцоог нь тодорхой болгож өгөх эрх зүйн бүрэн зохицуулалттай болох юм. Мөн Залуучуудын хөгжлийн газар нь дээрх хуультай холбоотойгоор залуучууд руу чиглэсэн үндэсний томоохон хөтөлбөрүүд, төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Санал асуулга