Зөвлөгөө

Сүүлд нэмэгдсэн

Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай

Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл нь тоолж барамгүй олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсаар ирсэн байна. Энэхүү аюулгүйн хэрэгсэл нь нийтээр өргөн хэрэглэснээр хүүхдийн эндэгдлийг 3.5 хувиар бууруулж, мөн зам тээврийн ослын улмаас авч болох гэмтэл бэртлийг багасгаж байгааг олон орны статистик судалгаа нотолж байна.

Гадны улс орнуудадбага насны хүүхдийг автомашинд авч явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгахыг хуульчилсан байдаг. Харин манай орны хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг.

Гэтэл дээрх заалт төдийлөн хэрэгждэггүй. Зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг юм.Тиймээс хүүхдэдээ зориулан хамгаалалтын суудал авах гэж буй эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Хамгаалалтын суудлын зэрэглэлүүд:
“0” 0-10 кг / дөнгөж төрснөөс нэг нас хүртэлх хүүхдэд/
“+0” 0-13 кг /дөнгөж төрснөөс 1.5 нас хүртэлх хүүхдэд/
“1” 9-18 кг /ойролцоогоор 1-4 настай хүүхдэд/
“2” 15-25 кг /ойролцоогоор 3.5 - 7 насны хүүхдэд/
“3” 22-36 кг /ойролцоогоор 6-12 насны, эсвэл 150 см хүртэлх өндөртэй хүүхдэд/
0+/1, 0+1/2 эсвэл 1/2/3 гэсэн олон зориулалттай загварууд байдаг.

Автомашины хамгаалалтын суудал нь олон янз байдаг. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өсч том болсон хүүхдийг ч тээвэрлэх зориулалттай ч байдаг.
Хүүхдийн нас, жингээс нь хамааран загвар нь янз бүр. Тийм учраас бяцхан үрдээ зориулалтын суудал худалдан авахын тулд хүүхдийнхээ жинг эхлээд үзээрэй.

Эх сурвалж: Замын цагдаагийн ерөнхий газар

Санал асуулга