Зөвлөгөө

Үе тэнгийн боловсрол

Эдүгээ дэлхий дээр нийт хүн амын гуравны нэг хувь буюу 1.8 тэрбум залуучууд байгаа. Тэдний 90-ээс доош хувь нь хөгжингүй орнуудад амьдардаг бөгөөд дараагийн 20 жилд энэ тоо өсөн нэмэгдэх боломжтой юм.

Өнөөгийн байдлаар эдгээр залууст хүрэх хамгийн хүртээмжтэй бөгөөд шинэлэг арга зам бол үе тэнгийн боловсрол болоод байна. Хүүхэд, залуучуудад төрөл бүрийн боловсролыг өөрсдийнх нь үе тэнгийн сургагчдаар олгох нь маш үр дүнтэй арга зам хэмээн дэлхий дахинд уг аргачлалыг идэвхитэй хэрэгжүүлж буй:

Монгол улсад залуучуудын үе тэнгийн боловсрол олгох олон улсын сүлжээ байгууллага НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэгт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь НҮБ-ын ХАС-ийн дэргэд анх санаачлагдан байгуулагдсан бөгөөд ихэвчлэн бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эрх, жендер, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, залуучуудын оролцооны асуудал дээр ажиллан одоогоор нийт 48-н оронд 500 гаруй байгууллагуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх 2001 оноос эхлэн зүүн Европ-д байгуулагдаж, цаашдаа төв Ази, Араб, Ази Номхон далай болон Латин Америкид байгуулагдан өргөжсөн байна. Үе тэнгийн боловсролын сүлжээ нь залуусыг эрүүл ажиллаж амьдрахад туслах, мэдээлэл үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангах зорилгоор тэднийг өөрсдийн эрүүл мэндийн асуудлаар зөв зохистой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, өсвөр үе, залуучуудын үе тэнгийн боловсролын үйл ажиллагаа, эрүүл мэнд, идэвх оролцоог бэхжүүлэх чиглэлээр тэргүүлэх үндэсний сүлжээ болон тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах Монголын залуучуудын үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээ нь залуусын оролцоог өсгөхийн тулд үе тэнгийхнээс үе тэнгийхэнд хүргэх замаар эрүүл амьдралыг дэмжих зорилготой байдаг. Уг сулжээний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь чадавхижуулах сургалт бөгөөд үүгээр дамжуулан үе тэнгийн сургагч нарт өндөр түвшний чанартай үе тэнгийн боловсролын хөтөлбөрийг өөрийн орондоо төлөвлөн, зохион байгуулах чадварыг олгож, улмаар түгээх боломжийг олгох болно. Эдгээр бэлтгэгдсэн залуу мэргэжилтнүүд нь үе тэнгийн боловсрол, сургалтын онолын тухай зөвхөн чанартай мэдлэг эзэмших төдийгүй, өөрсдийн орнуудад үндэсний үе тэнгийн боловсролыг дэмжих сүлжээний төлөөлөгчид болж байдаг байна.

Санал асуулга

Санал асуулгын асуулт