Үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тэргүүлэх чиглэл

Агентлаг нь дор дурьдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна. Үүнд:

  • Суурь судалгаанд үндэслэсэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх;
  • Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, орон нутгийн нэгж, харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөлөл, хамтын ажиллагаа, түншлэлийн хангах;
  • Үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог төлөвшүүлж, статистик тоон үзүүлэлт бүхий гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хянах, мэдээллийн сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах;
  • Удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ил тод байдлыг хангаж ажиллах;

Санал асуулга