Мэдээ

АНГИЙН ДАРГА НАРЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, Дэлхийн зөн ОУБ Сэлэнгэ аймаг дахь салбар хамтран 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 7-12 ангийн нийт 280 ангийн дарга, нийгмийн ажилтнуудыг хамруулан Сэлэнгэ аймгийн ангийн дарга нарын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ИТХ дарга, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн дарга Г.Бямбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн Хөгжил, Хамгааллын Газрын дарга О.Сэлэнгэ нар нээж үг хэлсэн бөгөөд зөвлөгөөны үеэр Сэлэнгэ аймаг дахь эрүү иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Б.Батзориг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулах зорилгоор 2018 онд Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн тоо, ямар гэмт хэрэгт их өртөж байгаа тоо баримт, судалгааг танилцууллаа.

Лектор Э.Ганбаяр, О.Сэлэнгэ нар манлайлагч хүн ямар байх вэ, найз гэж хэн бэ, үе тэнгийнхний дарамт шахалтаас хэрхэн сэргийлэх гэх мэтчилэн олон сонирхолтой лекц уншиж хүүхдүүд ч түүнд сэтгэл хангалуун үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн талархал илэрхийлсэн юм.

 

 

Санал асуулга