Мэдээ

Баян-Өлгий аймаг “Хүүхдийн ордон”-той болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, агентлагийн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн тэрбээр энэ үеэр тус аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзаж зарим асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хэд хэдэн асуудал уламжилсны нэг нь “Хүүхдийн ордон”-той болох асуудлыг хөндлөө.  Учир нь Баян-Өлгий аймаг  101 мянган хүн амтай, тэдгээрийн дийлэнх нь хүүхэд, залуус эзэлдэг.  

Тиймээс “Хүүхдийн ордон”-той болсноор тус аймгийн хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинтой болохоос гадна тэдний хөгжил оролцоог хөгжүүлэх боломж бүрдэх юм. Түүний энэхүү хүсэлтийг А.Гылымхан дарга нааштай хүлээж авсан төдийгүй хүн амынхаа хөгжлийн төлөө хийх хоёр том ажлын нэг нь гэдгийг онцлов.

Санал асуулга