Мэдээ

Хүслийн шувуухай дугуйлангийн сурагчид тайлан тоглолтоо хийлээ

Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх МУГЖ Дагийсүрэн багштай “Хүслийн шувуухай” чуулга хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, дуулах ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн авьяастнуудыг бэлтгэх зорилгоор 2018 онд 5-10 насны 34 хүүхдийг дугуйландаа хамруулсан юм. Тус дугуйлангын авьяаслаг багачуууд үе тэнгийнхэн болон эцэг, эхчүүддээ сурсан мэдсэнээ тайлагналаа.

Тайлан тоглолтод хүүхэд багачууддаа зориулж аймгийн Залуучууд театрын дуучин Ариунзаяа мэндчилгээ дэвшүүлж, ордны дэргэдэх “Өсвөрийн сэтгүүлч” клубээс тоглолтын сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэлээ.

Хүслийн шувуухай чуулгын авьяаслаг хүүхэд багачууддаа урлагийн өндөр амжилт хүсье.

Санал асуулга