Мэдээ

“ZUUNMOD CUP-2018” боллоо

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Төв аймгийн залуус” ТББ, “Төв аймгийн Хөлбөмбөгийн холбоо” НҮТББ-тай хамтран хүүхэд залуусыг хөл бөмбөгийн спортыг сонирхож, хичээллэдэг болоход дэмжих, тэдний бие бялдар, оюун санааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “ZUUNMOD CUP-2018” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Зуунмод хотноо зохион байгууллаа.

Тэмцээнд “Дөл”, “Монгол даатгал”, “Ахмадын золбоо”, “Мазаалай”, “Төв Капитрон”, “Төв нэмэх”, “ШШГГазар” гэсэн 7 баг өрсөлдсөн бөгөөд 2017 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүрэл медальт “Мазаалай” үндэсний дээд лигийн “ATHLETIC 220” багийн баг тамирчид оролцож үзүүлэх тоглолт үзүүлэн, “ZUUNMOD CUP-2018” хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа 7 багийн шилдэг тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм.

Санал асуулга