Мэдээ

Хөвсгөл аймагт “Хөгжилд Хамтдаа” хүүхдийн IX чуулган боллоо

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр буюу 5-р сарын 8-ны өдөр “Хөгжилд – Хамтдаа” хүүхдийн IX чуулган Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдлаа. Чууулганд 24 сумын 184 хүүхэд, сумдын ЗДТГ-ын 23 нийгмийн ажилтан, 25 Хүүхдийн элч нийт 234 хүн хамрагдлаа.

Чуулганд урилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх оролцож, “Хүүхдийн салбарт төрөөс хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлаар” мэдээлэл хийж, нийт төлөөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлсэн.

Чуулганы үйл ажиллагааг аймгийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ирээдүй 21-р зуун ахлах сургуулийн сурагч Б.Батням нээж, үндсэн илтгэлийг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Л.Ганболд, ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр нар тавьж, АХНЗ-ийн хүүхдүүд "Хүүхдийн үг-хөгжилд" сэдвээр өнгөрсөн жилүүдэд хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа нийт төлөөлөөгчдөд танилцуулсан. Салбар хуралдаанаар хүүхдүүд өөрсдийн үндсэн 4 эрхийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж, 200 гаруй саналаас багцлан аймгийн удирдлагууд, албан байгууллагууд, эцэг эх, үе тэнгийнхэндээ хандаж, 25 асуудлаар Уриалга, шаардлагыг гаргасан. Сум бүрээс сонгогдсон "Хүүхдийн элч" нар андгай өргөж, "Батламж" гардлаа. 
Хүүхдүүд өөрсдийн ээлжит чуулганаараа аймгийн "Хүүхдийн элч"-ийг сонголоо. Аймгийн хүүхдийн элчээр аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Л.Ганболдыг 100%-ийн саналаар дахин сонголоо.
Аймгийн хүүхдийн ээлжит IX чуулганы төлөөлөгч хүүхдүүдээс аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлд сургууль тус бүрээс 2, нийт 66 хүүхдийг сонгож, баталгаажуулсан бөгөөд төлөөлөгч хүүхдүүдээс
БИД ОРОЛЦООГООРОО МАНЛАЙЛЖ, ӨӨРСДИЙН БОЛОН НАЙЗУУДЫНХАА ЭРХ АШГИЙГ ХАМГААЛНА уриалгыг ХАМТДАА гаргасан.

Санал асуулга