Мэдээ

Хүүхдийн урлагийн “Яргуй” их наадамд 1500 гаруй хүүхэд оролцлоо

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн 6-18 хүртэлх насны хүүхдийн дунд “Хүүхдийн урлагийн Яргуй их наадам”-ыг зохион байгууллаа.


Хүүхдийн урлагийн “Яргуй” их наадмыг 3 үе шаттай зохион байгуулж , ЕБ-ын 17 сургууль, 12 сургалтын төвийн 1512 хүүхэд дуу, хөгжим, бүжиг, язгуур урлагийн 13 төрлөөр оролцож, нэгдсэн гала тоглолтыг Залуучууд театрт зохион байгуулж, төрөл тус бүрд насны ангиллаар шагналт 3 байр эзлүүлж 6 цом 270 медаль, батламжийн эздийг тодруулав.
"Яргуй" их наадамд сургууль, анги хамт олныг идэвх санаачилгатай, зохион байгуулалттай удирдан оролцуулсан 4 багшийг шагнан урамшуулж, шилдэг 75 үзүүлбэрийг “Хүүхдийн урлагийн үндэсний их наадамд“-д оролцуулахаар дүрс бичлэгийг ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборт илгээлээ.

Санал асуулга