Мэдээ

Архангай аймагт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсрол, соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Архангай-I, II ОНХХ-үүдтэй хамтран “ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдвээр орон нутгийн сургагч багш бэлтгэх 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

 
Мэргэжил сургалт үйлдвэрлийн төв, ЕБС-ийн түвшинд багш, эцэг эх асран хамгаалагч нартаа хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар сургалт явуулах, бусад хэлбэрээр мэдлэг, чадвар, хандлагыг нь тогтмол нэмэгдүүлэх үүрэг бүхий сургагч багшийн 16 цагийн сургалтад Эрдэнэбулган сумын ЕБС, МСҮТ-ын багш, нийгмийн ажилтнууд, СӨБ-ын арга зүйч, багш болон 19 сумын Насан туршийн боловсролын багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нар буюу нийтдээ 78 хүн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.

 

Санал асуулга