Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд  21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн лекц, хувь хүний хөгжил, Монгол Улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршил зэрэг сэдвээр мэргэжлийн илтгэгч нар лекц уншиж, мэдээлэл өгч байгаа юм.

Энэ хүрээнд Архангай аймгийн ЗДТГ-ын хурлын танхим болон “Тамир” кино театрт “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны лекц боллоо.

“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” лекцэнд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн ахлах ангийн 1000 орчим сурагч хамрагдаж, өсвөр үе, залуучуудын хувьд чухал асуудлын нэг болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлийн чиг баримжааны талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүллээ.

Мөн аяны хүрээнд “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны хамтран оролцогч Юнител компанийн урамшууллыг сурагчдад олголоо.

Санал асуулга