Мэдээ

“Ирээдүйн эзэд - Маргаашийн манлайлал” аянг аймгийн 10 их дээд сургуулийн оюутнуудад зохион байгуулна

Үндэсний хэмжээнд “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймагт “Ирээдүйн эзэд - Маргаашийн манлайлал” аяныг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан өрнүүлж, Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхим, 4Х залуучуудын клуб, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хамтран ахлах ангийн сурагчид болон оюутан залуучуудад төрөөс залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр барьж буй бодлого, хууль тогтоомжийг танилцуулах, мэргэжил сонголт, гэр бүл төлөвлөлт, илтгэх урлаг, эерэг хандлага, өөрийгөө танин мэдэхүй зэрэг сэдвийн хүрээнд сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2018.04.02/ Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 98 оюутнууд Залуучууд хөгжлийн төвд “Хувь хүний хөгжил”, “Залуучуудын манлайлал” сэдвээр сургалт хэлэлцүүлэгт хамрагдаж байна. Цаашид аймгийн их дээд, сургууль, МСҮТ-ийн оюутнуудыг хамруулан зохион байгуулах юм. 
Тус аяны хүрээнд 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 1 хүртэл 2 сарын хугацаанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсрол их, дээд сургууль, коллежийн нийт 30 сургуулийн 15-20 насны 2200 гаруй залууст хүрч ажиллахаар төлөвлөн одоогийн байдлаар 1200 гаруй оюутан, сурагчдад хүрч ажиллан, төлөвлөгөөний биелэлт 54 хувьтай үргэлжилж байна.

Санал асуулга