Мэдээ

Орхон аймгийн ЕБС-ийн 300 сурагч цэрэг, эх орны сэдэвт найрал дууны уралдаанд оролцлоо

Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан ЕБС-н сурагчдын дунд цэрэг эх орны сэдэвт найрал дууны уралдааныг Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь сурагч, хүүхдүүдэд цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах зорилготой юм.

Тэмцээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн 10 багийн нийт 300 гаруй хүүхэд авъяас билгээ сорин өрсөлдсөнөөс 13 дугаар сургуулийн ‘’Золбоо’’ баг тэргүүн байр эзэллээ. Энэ жилийн уралдаанд цэрэг эх орны сэдэвт найрал дуу байхаас гадна гоцлол дууны төрөл нэмэгдэж 14 сургуулийн 2 дугаар ангийн сурагч Э.Соёмбо-эрдэнэ тэргүүллээ.

Санал асуулга