Мэдээ

Дархан-Уул аймаг албан ёсоор хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэв

      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 1-р сарын 19-ны өдрийн А/011, А/020 дугаар тушаал, ЗГХА, ГБХЗХГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 01/42 тоот албан тоотыг удирдлага болгон Дархан-Уул аймаг албан ёсоор хүүхэд харах үйлчилгээг хүлээлцлээ.


     Тус аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн даргаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 14 хүүхэд харах үйлчилгээний төвийн хаяг, байршлын жагсаалт, танилцуулга, хүүхдийн бүртгэл, Хүүхэд харагчдыг чадавхжуулах сургалтын гарын авлага файл, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн мэдээлэл, санхүүжилтийн тайлан, журам стандарт, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланг цаасан болон файл хэлбэрээр хүлээлцлээ.


     Мөн “Хүүхэд харагч” нарт зориулсан гарын авлагыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэж байгаа 14 төвд тараах ажлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоогоор дамжуулан түгээж, Хүүхэд харагч бэлтгэх 40 цагийн сургалтанд хамрагдаж гэрчилгээгээ аваагүй 9 иргэн, 6 хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хамрагдаж байгаа хүүхдүүдийн бичиг баримтын хуулбаруудыг тус тус хүлээлгэж өгөв.


      Дархан-Уул аймагт хүүхэд харах үйлчилгээний 14 төвд 34 хүүхэд харагч ажиллаж, 164 хүүхэд хамрагдаж байна. Эдгээр хүүхэд харагч нар шинэ тогтоолын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсрол, Соёл Урлагийн газарт харьяалагдаж, цаашид хүүхэд харагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

Санал асуулга