Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Дархан-Уул аймгийн "Хүүхдийн элч" нар үнэмлэхээ авлаа

Дархан-Уул аймгийн хэмжээнд хүүхэд, багачуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүнийг баг бүрээс нэг хүн, нийт 22 хүнийг аймгийн хүүхдийн 8-р чуулганаас Хүүхдийн элчээр өргөмжилсөн юм.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн элч" нарыг чадавхжуулах сургалтыг Хүүхэд Хөгжлийн Ордонд зохион байгуулж, гэр бүл, хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого чиглэл, үндсэн үйл ажиллагаа, шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн мэдлэг мэдээллийг олгож, Хүүхдийн элчээр ажиллах ажлын үнэмлэхийг албан ёсоор гардууллаа.

           
Хүүхдийн элч нь харьяа сум, дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэн анхан шатны нэгжид холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах юм.

Санал асуулга