Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэх ажлын хэсэг Ховд аймагт байгууллаа

       Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/011, А/20 дугаар тушаалын дагуу хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэх ажлын хэсэг Ховд аймагт байгууллаа.

       Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ЗДТГ-аас Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга болон боловсрол хариуцсан мэргэжилтэн, Боловсрол соёл, урлагийн газраас аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга, нягтлан бодогч, мэдээллийн сангийн ажилтан, СӨБ хариуцсан мэргэжилтэн, ГБХЗХГ-аас Мэдээллийн сангийн ажилтан, нягтлан бодогч, хүүхэд харах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн зэрэг холбогдох албаны хүмүүс багтсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журам стандарт, хүүхэд харагч болон хамрагдаж буй хүүхдийн бүртгэл, байршил, хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн хяналт үнэлгээний тайлан зэрэг баримт бичгүүдийг хүлээлцэж, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

      Ховд аймагт хүүхэд харах үйлчилгээний 23 төвд 26 хүүхэд харагч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр хүүхэд харагч нар шинэ тогтоолын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Боловсрол Соёл Урлагийн газарт харьяалагдан ажиллаж эхэллээ.


Санал асуулга