Мэдээ

"Хуулиа мөрдье -21” аян Дархан-Уул аймагт өрнөж байна

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн МХГ, ЦГ, Гэр, бүл залуучуудын хөгжлийн газраас хамтран "Хуулиа мөрдье" аяны хүрээнд 15 үйл ажиллагаа төлөвлөн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төлөвлөгөө, төсвийг батлуулж, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нааж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчлан ажиллалаа.

Аяны хүрээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 9 их дээд сургууль, коллеж, МСҮТ, 4 дотуур байранд хорт зуршлын хор хөнөөлийн талаархи зурагт хуудас нааж байршуулан, ЕБС, СӨББ-ын эцэг эхчүүдэд сургалт сурталчилгаа зохион байгуулан ажиллаж байна.

 

Санал асуулга