Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Ховд аймагт “Жаргалант хүүхдүүд” урлагийн наадам боллоо

        Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймгийн “Хүүхдийн ордон” ашиглалтад орсоны 10 жилийн ойд зориулан “Жаргалант хүүхдүүд” урлагийн наадам зохион байгууллаа.

        Урлагийн наадам нийт таван төрөлд болж өндөрлөв. Тодруулбал, наадмын оролцогчид гурван насны ангиллаар төгөлдөр хуур, ятга, шанз, гоцлол дуу, хамтлаг дуу гэсэн төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулсан байна.

       Мөн наадмыг “Хүүхдийн ордны” дуу хөгжмийн багш СТА Ж.Батцэнгэлийн нэрэмжит болгон зохион байгуулсанаараа онцлогтой юм. Энэ хүрээнд дууны төрөлд оролцогч хүүхдүүд СТА Ж.Батцэнгэлийн зохиосон дууг дуулж өрсөлдсөн байна.

 

Санал асуулга