Мэдээ

350 аж ахуй нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хуулиа мөрдье -21" аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ.

Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд 308 дэлгүүр худалдаа үйлчилгээний газар, 30 гаруй вар паб, 12 зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэдэд 1000 орчим постер  тарааж, зөвлөмж өгч ажилласан байна. Мөн өсвөр үе, оюутан залуучуудад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль,Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

 

Санал асуулга