Мэдээ

Дундговь аймгийн МСҮТ-ийн оюутнуудад сургалт зохион байгууллаа

          Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, МХЕГ хамтран “Хуулиа мөрдье -21” аянг зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас МСҮТ-ийн дотуур байрны оюутнуудад архины хор хөнөөллийг таниулах сургалтыг зохион байгуулжээ.

          Сургалтаар дотуур байрны оюутнуудад архины хор хөнөөлийн тухай мэдээлэл өгөхөөс гадна "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийн сурталчилгаа, дагаж мөрдөх дүрэм журмын талаарх зурагт хуудсыг дотуур байрны мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна.

Санал асуулга