Мэдээ

Хэнтий аймгийн цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид сургалтад хамрагдлаа

Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоом, интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд өнөөдөр Цагдаагийн газрын хурлын зааланд сургалт зохион байгууллаа.

Сургалтад дөрвөн тоглоомын газар, нэг интернетийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын холбогдох хүмүүс хамрагдлаа.

 

Мөн цахим тоглоомын газрын үйлчилгээний холбогдох журам, хүүхдийг цахим орчинд хамгаалах, цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, үйлчилгээ эрхлэгчдэд цахим тоглоомын үйлчилгээ явуулахтай холбоотой зөвлөмж, цахим гэмт хэргээс хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэсэн зурагт хуудас, брошур тараах зэрэг ажлыг зохион байгууллаа.

 

Түүнчлэн сургалтын үеэр цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчидтэй энэ төрлийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

Санал асуулга