Мэдээ

Булган аймгийн ГБХЗХГ-аас санаачлан 8 дахь жилдээ "Монгол хүү-Малчны хотонд" аяныг зохион байгуулж байна

Монгол ёс заншил, монголчуудын мал маллах арга ухааныг хүүхэд өсвөр үеийнхэнд таниулах зорилготой “Монгол хүү-Малчны хотонд” аяныг Булган аймгийн ГБХЗХГ-аас санаачлан 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн аянаар Булган сумын 1-р 12 жилийн ЕБС-ын 7,8-р ангийн нийт 6 хүүхэд, хариуцсан багшийн хамт 2016 оны аймгийн Оюунлаг гэр бүл, Булган сумын малчин, Алтан тугалын эзэн Ж. Чулуун гуайнд очиж цаг уур, монгол адуу, малын зүс, Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, эрүүл зөв хооллолт, хадлан бэлчээр, гэрийн эзэгтэй хүн ямар байх вэ? зэрэг олон сонирхолтой зүйлийг суралцлаа.

Санал асуулга