Мэдээ

Булган аймгийн нийгмийн ажилтан нэгдсэн ойлголттой боллоо

Орон нутгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах, мэргэжлийн арга зүйгээр хангах нэгдсэн ойлголттой болох сургалтыг ГБХЗХГ-ын хамт олон ДЗОУБ-тай хамтран энэ өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар: 1. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хөгжил дэвшил, ажиллах журам, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга, хамтарсан багийг үр дүнтэй ажиллуулах арга зам, Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын Гэрээр айлчлах аргачлалыг орон нутагт ажиллуулах арга зүй 2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үндсэн чиглэл, 2017 онд анхаарч ажиллах үйл ажиллагаа, нийгмийн ажлын үйлчилгээ, кейс дээр ажиллах, ярилцлага зохион байгуулахад анхаарах зүйлүүд гэсэн ажлын хэрэгцээнд тулгуурласан арга зүйн мэдээллүүдийг тусгай хөтөлбөрийн дагуу нэгдсэн мэдээлэл өгч ажиллалаа. 2017 онд ГБХЗХГ-аас хүүхэд хамгааллын хамтарсан баг, гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын “Гэрээр айлчлах аргачлал”, Хүүхдийн оролцооны байгууллагыг идэвхитэй ажиллуулахад ахиц гаргаж ажиллана. Сургалтыг зохион байгуулахад дэмжиж хамтран ажилласан ДЗОУБ-ын БХНХХ-ийн удирдлага, хамт олон, Сумдын Засаг дарга, болон ЗДТГ, сумдын ЕБС-ын удирдлагуудад болон сургалтанд идэвхитэй хамрагдсан нийт НИЙГМИЙН АЖИЛТНУУДДАА талархал илэрхийлье.

Санал асуулга