Мэдээ

Дархан-Уул аймаг албан ёсоор хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэв

2018-02-01 15:14:35

      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 1-р сарын 19-ны өдрийн А/011, А/020 дугаар тушаал, ЗГХА, ГБХЗХГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 01/42 тоот албан тоотыг удирдлага болгон Дархан-Уул аймаг албан ёсоор хүүхэд харах үйлчилгээг хүлээлцлээ.

дэлгэрэнгүй . .

Өмнөговь аймгийн хүүхэд, залуучууд урлагийн боловсрол олгох дугуйлантай болов

2018-02-01 15:10:15

       Өмнөговь аймгийн дэргэдэх Мазайлай хүүхдийн театрын бэлтгэл ажлын хүрээнд хийж буй урлагийн боловсрол олгох нээлтийн үйл ажиллагаа боллоо.

дэлгэрэнгүй . .

Дархан-Уул аймгийн "Хүүхдийн элч" нар үнэмлэхээ авлаа

2018-02-01 15:02:03

Дархан-Уул аймгийн хэмжээнд хүүхэд, багачуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүнийг баг бүрээс нэг хүн, нийт 22 хүнийг аймгийн хүүхдийн 8-р чуулганаас Хүүхдийн элчээр өргөмжилсөн юм.

дэлгэрэнгүй . .

Хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэх ажлын хэсэг Ховд аймагт байгууллаа

2018-02-01 14:53:35

       Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/011, А/20 дугаар тушаалын дагуу хүүхэд харах үйлчилгээг хүлээлцэх ажлын хэсэг Ховд аймагт байгууллаа.

дэлгэрэнгүй . .

"Хуулиа мөрдье -21” аян Дархан-Уул аймагт өрнөж байна

2018-02-01 14:49:38

Өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймгийн МХГ, ЦГ, Гэр, бүл залуучуудын хөгжлийн газраас хамтран "Хуулиа мөрдье" аяны хүрээнд 15 үйл ажиллагаа төлөвлөн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төлөвлөгөө, төсвийг батлуулж, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг нааж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчлан ажиллалаа.

дэлгэрэнгүй . .

Ховд аймагт “Жаргалант хүүхдүүд” урлагийн наадам боллоо

2018-02-01 14:46:57

        Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймгийн “Хүүхдийн ордон” ашиглалтад орсоны 10 жилийн ойд зориулан “Жаргалант хүүхдүүд” урлагийн наадам зохион байгууллаа.

дэлгэрэнгүй . .

Өвөрхангай аймаг “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

2018-02-01 14:26:52

        “Хуулиа мөрдье -21” аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран Арвайхээр сумын I, II, IV болон Мэргэд сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй . .

350 аж ахуй нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөвлөмж өгчээ

2018-01-25 12:24:34

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хуулиа мөрдье -21" аяны хүрээнд 350 гаруй аж ахуйн нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэжээ.дэлгэрэнгүй . .

Дундговь аймгийн МСҮТ-ийн оюутнуудад сургалт зохион байгууллаа

2018-01-25 12:17:36

          Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, МХЕГ хамтран “Хуулиа мөрдье -21” аянг зохион байгуулж байгаа билээ.

дэлгэрэнгүй . .

Хэнтий аймгийн цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид сургалтад хамрагдлаа

2018-01-12 14:25:12

Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоом, интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд өнөөдөр Цагдаагийн газрын хурлын зааланд сургалт зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Булган аймгийн ГБХЗХГ-аас санаачлан 8 дахь жилдээ

2017-04-21 12:19:56

Монгол ёс заншил, монголчуудын мал маллах арга ухааныг хүүхэд өсвөр үеийнхэнд таниулах зорилготой “Монгол хүү-Малчны хотонд” аяныг Булган аймгийн ГБХЗХГ-аас санаачлан 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн аянаар Булган сумын 1-р 12 жилийн ЕБС-ын 7,8-р ангийн нийт 6 хүүхэд, хариуцсан багшийн хамт 2016 оны аймгийн Оюунлаг гэр бүл, Булган сумын малчин, Алтан тугалын эзэн Ж. Чулуун гуайнд очиж цаг уур, монгол адуу, малын зүс, Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, эрүүл зөв хооллолт, хадлан бэлчээр, гэрийн эзэгтэй хүн ямар байх вэ? зэрэг олон сонирхолтой зүйлийг суралцлаа.

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийг эхлүүллээ

2017-04-21 12:11:53

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР-т тусгагдсан “АЛТАЙН БАЯЛАГ ЗАЛУУЧУУД” хөтөлбөрийн хүрээнд 15-34 насны залуучуудыг хамруулж залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслийг эхлүүлж байна. Уг арга хэмжээг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Стартал Монгол ТББ, аймгийн Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү туршилтын хөтөлбөрийн зорилго нь аймагт гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх , залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгоход чиглэж байгаа юм.

Булган аймгийн нийгмийн ажилтан нэгдсэн ойлголттой боллоо

2017-04-20 12:30:41

Орон нутгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах, мэргэжлийн арга зүйгээр хангах нэгдсэн ойлголттой болох сургалтыг ГБХЗХГ-ын хамт олон ДЗОУБ-тай хамтран энэ өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар: 1. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хөгжил дэвшил, ажиллах журам, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга, хамтарсан багийг үр дүнтэй ажиллуулах арга зам, Гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын Гэрээр айлчлах аргачлалыг орон нутагт ажиллуулах арга зүй 2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үндсэн чиглэл, 2017 онд анхаарч ажиллах үйл ажиллагаа, нийгмийн ажлын үйлчилгээ, кейс дээр ажиллах, ярилцлага зохион байгуулахад анхаарах зүйлүүд гэсэн ажлын хэрэгцээнд тулгуурласан арга зүйн мэдээллүүдийг тусгай хөтөлбөрийн дагуу нэгдсэн мэдээлэл өгч ажиллалаа. 2017 онд ГБХЗХГ-аас хүүхэд хамгааллын хамтарсан баг, гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын “Гэрээр айлчлах аргачлал”, Хүүхдийн оролцооны байгууллагыг идэвхитэй ажиллуулахад ахиц гаргаж ажиллана. Сургалтыг зохион байгуулахад дэмжиж хамтран ажилласан ДЗОУБ-ын БХНХХ-ийн удирдлага, хамт олон, Сумдын Засаг дарга, болон ЗДТГ, сумдын ЕБС-ын удирдлагуудад болон сургалтанд идэвхитэй хамрагдсан нийт НИЙГМИЙН АЖИЛТНУУДДАА талархал илэрхийлье.

Баян-Өлгий аймаг “Хүүхдийн ордон”-той болно

2016-11-10 17:02:14

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, агентлагийн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
дэлгэрэнгүй . .

2016-11-10 16:50:27

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ”болгоё”уриан дор "Нэг санаачилга-Нэг ажил" аяныг Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй. Тус аянаар дамжуулан эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдэд хүчирхийллийн хор уршиг болон хүмүүжлийн эерэг аргыг танилцуулах, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд таниулах, эерэг ойлголтыг нийгэмд түгээх  зорилготой.  дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 15 мэдээ )

Санал асуулга