Мэдээ

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян өрнүүлнэ

2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 40 гаруй мянган сурагч төгсөнө.

Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулжээ.

Иймд Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байна.

Энэхүү шаардлагыг үндэслэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулахаар боллоо. Тус аянд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн өгсөх ангийн сурагчид болон Асрамж, халамж үйлчилгээний газрын төсгөх ангийн сурагчид хамрагдана..

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянаар дамжуулан өсвөр үеийнхний мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, тэдэнд шаардлагатай байгаа эрүүл мэнд, гэмт хэрэг, хорт зуршлаас хэрхэн сэргийлэх арга замын талаар мэдээлэл өгнө. Мөн хувь хүний чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулж сургалтын үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан олон нийтэд сурталчилна.

Дашрамд дурдахад Үндэсний статистикийн хорооны 2016 оны мэдээллээр ажилгүй иргэдийн 57.1 хувь нь буюу 15-34 насны 19650 залуучууд байна.

 

Санал асуулга

Санал асуулгын асуулт