Мэдээ

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Байгууллагын нэр:

ЗГХА, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр

Ажлын байрны нэр:

Ø  Туслах багш-1

Ажлын байрны зорилго:

Ø  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, анхан шатны хэрэгцээний үйлчилгээ, асран халамжлах үйлчилгээг үзүүлэх

Ерөнхий болон тусгай шаардлага: /туршлага, ур чадвар/

Ø  Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, хөдөлгөөн засалч, сувилагч мэргэжилтэй байх

Ø  Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт  тохирсон асаргаа, үйлчилгээ үзүүлэх дадлага туршлагатай байх

Ø  Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, зан үйлийн талаар ойлголт мэдлэгтэй байх

Ø  Хүүхдэд хайртай, хүүхэд асрах халамжлах, дэмжих чадвар, туршлагатай, хүүхдийн эрүүл мэнд, хооллолтын талаар ойлголттой байх нь давуу тал болно

Ø  Цаг баримталдаг, харилцааны соёлтой, багаар ажиллах ур чадвартай

 

 

Материал хүлээн авах:

            Энэхүү ажлын байрыг сонирхож, тавигдсан шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет бөглөх
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Өөрийн танилцуулга /CV/
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /тамга тэмдэгтэй/

Mатериалыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн 11 дүгээр байр, 307 тоот, (Монголын залуучуудын холбооны урд хаалга) Утас: (62) 262914, 88172189

 

Санал асуулга